Амьдралд хэрэгтэй юм бүхнийг нийтлэнэ.

  • Breaking News

    Friday, September 16, 2016

    Үсээ хэзээ засуулах вэ?

    "Үс сайхан бол зүс сайхан
    Зүс сайхан бол сэтгэл өөдрөг" гэж хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүгд л үсээ засуулж зүсээ тордох хэрэгцээ шаардлага тулгарах болсон байна. Гэсэн хэдий ч Монголчууд минь хэдийнээс одон оронд гаршсан мэргэд ихтэй оддын орчил хөдөлгөөн, нар сарны байрлал хүний бие болоод сэтгэлд тэр ч бүү хэл ахуй амьдралын хэмнэлд хэрхэн нөлөөлдөгийг нарийн тогтоосон ард түмэн билээ. Үс засуулахад ч мөн адил гариг эрхэс, сарны нөлөө байдаг бөгөөд хэрхэн нөлөө үзүүлдэг талаар доорх хүснэгтээс үзнэ үү.
    Билгийн тоолол өдөр
    Үс засуулсанаар гарах нөлөө
    1
    Нас ахар болно.
    2
    Хэл,ам хэрүүл гарна.
    3
    Эд ,мал арвижна.
    4
    Бие эрхтний хүч сайжирна.
    5
    Эд, мал арвижна.
    6
    Өнгө зүс сайжирна.
    7
    Хэл,ам хэрүүл тэмцэл ирнэ.
    8
    Нас уртсана.
    9
    Өвчин өчүүхэн ирнэ.
    10
    Эрч хүч ихсэнэ.
    11
    Эрхтэн хурц болно.
    12
    Өвчин эмгэг ирнэ.
    13
    Жаргал ирнэ.
    14
    Эд,мал арвижна.
    15
    Өлзийтэй сайн.
    16
    Өвчин ирнэ.
    17
    Өнгө зүс доройтно.
    18
    Эд,малын гарлагатай.
    19
    Сайн нөхөртэй нөхөрлөнө.
    20
    Өлсөж ундаасна.
    21
    Өвчин ирнэ.
    22
    Идээ ундаа элбэг олдоно.
    23
    Эд  эдлэл элбэг олдоно.
    24
    Өвчин эмгэг ирнэ.
    25
    Нүд бүрэлзэн улцайна.
    26
    Жаргал үргэлжид ирнэ.
    27
    Өлзийтэй сайн.
    28
    Хэрүүл тэмцэл ирнэ.
    29
    Сүлд тэнэж одно.
    30
    Эрлэг лугаа учирна муу.

    Дээрх хүснэгтээс үзвэл хүний үсийг Билгийн тооллын сар бүрийн 3, 4, 5, 6, 8, 10, 11, 13, 14, 15, 19, 22, 23, 26, 27 гэсэн өдрүүдэд авахад ээлтэй сайн бусад өдрүүдэд муу үр нөлөөтэй харагдаж байна. Дээр нь нэмээд хэлэхэд хэдий үр нөлөө муу гэсэн байгаа ч зайлашгүй үсээ засуулах шаардлага тулгарсан тохиолдолд цээр арилгах тарни (Ум ага ни ни га ни ажи лаа ман даа лээ ман даа лээ маей сууха) уншиж цээр гаргадаг талаар сонсож байснаа бичихэд буруудаад байх зүйлгүй болов уу.

    1 comment:

    1. Slots & Casinos - Harrah's Cherokee Casino Resort
      Come join the fun at Harrah's Cherokee 사천 출장안마 Casino Resort. We have over 구리 출장샵 100 slot machines, 70+ table games & 시흥 출장안마 over 2000 대전광역 출장마사지 slot machines. 평택 출장안마

      ReplyDelete

    Fashion

    Beauty

    Culture